• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 33 АЛБАН ХААГЧ “ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ” ӨРГӨЛӨӨ

Төрийн албаны зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ой, “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан Төрийн албаны хууль тогтоомжид заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн албан тушаалд нэр дэвшин, томилогдсон 33 албан хаагч өнөөдөр /2025.07.02/ “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг”-аа өргөлөө.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Цогбаяр, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн Г.Мөнхгэрэл, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Янжинсүрэн болон агентлаг, байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцов.

Аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Цогбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ шинээр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөж байгаа албан хаагчдад баяр хүргээд нийт төрийн албан хаагчид та бүхэн өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж өөрийгөө танин мэдэх, өөрийгөө хянах, бусдад урам зориг өгч чаддаг байх, бусдын төлөө, нийгмийн төлөө, зөв шийдлийн төлөө, боломж бүхнийг сэтгэлгээний үнэт бүтээл болгож ажиллахыг зөвлөсөн юм.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн Г.Мөнхгэрэл БНМАУ-ын Ардын Их Хурдын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн “Төрийн хүний ёс жудаг, сургамж” сэдэвт сонирхолтой дурсамж илтгэлийг сонордууллаа.

Мөн энэ өдөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад салбарын болон аймгийн шагнал гардууллаа.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөсөн нийт албан хаагчдадаа баяр хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2025-07-02 00:00:00