• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БҮС, ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГААД ГАВЬЯАНЫХАА АМРАЛТАД ГАРЧ БУЙ Д.САРАН-ЭРДЭНЭ ДАРГАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид өнөөдөр /2025.07.01/ ажил, амьдралынхаа 30 гаруй жилийг Төрийн албанд зориулж, улс эх орон, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн оюун бодол, мэдлэг чадвар, хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байгаад бахархал дүүрэн гавьяаныхаа амралтад гарч буй Дашдоржийн Саран-Эрдэнэ даргад хүндэтгэл үзүүллээ.

Бие жижиг ч бэлчээр томтой, шавилхан биетэй ч шаг хийсэн зантай хэмээн түүнийг үе, үеийн хамтран зүтгэгчид нь тодорхойлдог билээ. Хүндэтгэлийн арга хэмжээ сургаал үгтэй, сонирхолтой дурсамжтай, бахархлын нулимстай, бодрол ухааралтай, инээд наргиантай болж өндөрлөсөн юм.

Д.Саран-Эрдэнэ таны цаашдын амьдралд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

2025-07-01 00:00:00