• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР ЯПОНЫ МЭРГЭЖЛИЙН СУМОГИЙН ИХ АВАРГА ХАРУМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ БОЛОН “FIGHT FOR VISION” БАЙГУУЛЛАГЫН НҮДНИЙ ЭМЧ НАРТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Японы мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн урилгаар Япон улсын “Fight for Vision” байгууллагын нүдний мэргэжлийн эмч нар, техникчийн хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж нүдний болор солих мэс заслыг 21 хүнд амжилттай хийлээ.

Тус байгууллагын эмч нар Төв аймагт 2 дахь удаагаа хүрэлцэн ирж байгаа бөгөөд өнгөрсөн жил нүдний тусламж үйлчилгээ шаардлагатай 13 иргэнд мэс засал хийж байсан юм. Япон эмч нар нүдний мэс засал хийхээс гадна өнгөрсөн онд 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий нүдний болор солих мэс заслын 2 аппарат, тоног төхөөрөмжийг угсарч өгч байсан бол энэ жил мөн 2 аппаратыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний кабинетэд суурилуулж өглөө.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Төв аймагт ажилласан 2 жилийн хугацаандаа 34 иргэнд нүдний болор солих мэс засал амжилттай хийж, иргэдийн нүдний эрүүл мэндийг дэмжсэн Япон улсын “Fight for Vision” байгууллагын нүдний мэргэжлийн эмч нар, техникч болон эмч нарын багийг Төв аймагтай холбож өгсөн Японы мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж нарыг хүлээн авч уулзан, аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

2025-06-30 12:00:00